Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-22
Өршөөл |apoligize|

Өршөөл гэж юу вэ?  Нэгнийгээ ууч сэтгэлээр хийсэн нүглийг нь гэмгүй гэж тооцох явдал уу? Нөгөө та бидний унших дуртай “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” номыг бичсэн Ким Ү Жинийг Засгийн газар нь өршөөжээ. Улс орондоо хийсэн гавъяа зүтгэлийг нь бодоод тэр шүүдээ. Мань эрийг 2004 онд татвараас зайлсхийсэн хэргээр 8 жилийн хорих ял аваад байсныг ийнхүү  төр нь өршөөсөн байна. Яагаад гэхлээр зэрэг түүний бие муу нь нэгдүгээр шалтгаан, 1996 онд болсон Ази тивд гарсан санхүүгийн хямралаар Солонгос улсын өмнөөс өөрийнхөө компанийг золигт гарган дампуурч 320 мянган ажилчидтай 120 гаруй салбараа АНУ-гийн Женерал Моторсд өгсөн нь / өгсөн гэж түүний DAEWOO /корпорацийн хувьцааны 80 хувийг худалдаж авсан юм/ хоёрдугаар шалтгаан, гуравдугаар шалтгаан мэдээж Солонгос улсыг дэлхийд гаргасан брэнд, хийсэн гавъяа нь болж байгаа юм. Хийсэн байгуулсан юмтай хүмүүс өршөөл хүртэх эрхтэй, түүнийхээ төлөө уучлал гуйчих ч чадалтай байна. Ямар сайндаа л нөгөө алдарт NHK-ийн хамгийн том  захирал нэг сурвалжлагчийн болчимгүй үйлдлийн /хувьцааны мэдээнээс ашиг олсон/ төлөө өөрийн хүсэлтээр тэр том албан тушаалаасаа буухдаа ард түмнээсээ өршөөл хүсээд гарч байхав дээ.  Та эсвэл би, чи ,бид өршөөл ч гуйчих чадалтай гэхдээ тэрнийхээ өмнө хийсэн хэлсэн юмтай болчихвол зүгээр юм шигээ. Хүн ямар ч явж болно алдахгүй хүн гэж хэзээ ч байхгүй. Баян цатгалан нэг өлөр байхад юу  ч үгүй хөмөрсөн тогоон дотор байгаа юм шиг явах нэг өдөр байна. Амьдрал баялаг. Энэ баялаг амьдралд дунд хүсэх юм өгөх юм алдах юм ч зөндөө бий.

 Манай татварын өршөөлийн хуулиар бүхэл бүтэн 5 -н жил улсад ямар ч татвар төлөөгүй компаниудад ял явшуулж, бүх татвараас нь чөлөөлөн, өршөөж байгаа нь тун харамсалтай. Тэдгээр нөхдүүд өдий олон жил наймаа хийгээд явж өчнөөн тэрбумын ашиг олж  үйлчлүүлэгчээ, хэрэглэгчээ шулан мөлжиж байхдаа ямар гавъяа байгуулсан юм бэ ? Ард түмэндээ нэг ч гэсэн тустай юм хийсэн болов уу? Миний олж дуулснаар үүнийг гаргуулах гэж нилээдгүй олон компанийн эздүүд чамгүй их авилгал өгөн, лобби хийж байж  батлуулсан гэнэ лээ. Бага орлоготой хөл дээрээ тэнтэр тунтар байгаа аж ахуйн нэгж, пүүс комданиудын улсад татвар төлж байсан тэгээд хохь нь болж байх шиг байна л даа. Дээрхээр  өршөөгдөж байгаа нийт татварын хэмжээ гэхэд хэдэн зуун тэрбумаар тоологдох гэнэ. Өршөөх өршөөхдөө очиж очиж хамгийн тарган цатгалан, хамгийн их татвараас зайлсхийсэн , тэр шоронд очиж хэвтэж байвал таарах нөхдүүд л зориулж энэ хуулийг гаргасан байх юм.  

Сайхан амьдрая гээд аж ахуй эрхлэх гэхээр саад болоод байгаа олон шат дамжлага бүхий зөвшөөрлийн тогтолцоо ямар бил ээ дээ? Жижиг аж ахуйн нэгжийг дарамтлахдаа татвар, мэргэжлийн хяналт, цагдаа ямар билээ? Залуусын гадаад руу ажил хийхээр гараад байгаа нь магад үүнтэй холбоотой байхаа. Яагаав энэ архины зөвшөөрөл буюу найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Нямдоржийн эхнэр Долгормаа билүү өгдөг юм /Энэ хүн нэг зөвшөөрөл өгчихөөд сая төгрөг авдаг гэж ярьцгаадаг/ Нийт 9000 гаран байгууллагад архины зөвшөөрөл өгчихөөд ичих ч үгүй “би тийм олон өгөөгүй” гэх ба түүний нөхөр нь тэр орой чуулганы хуралдаан дээр /яагаав Азийн чоно гээд л бужигнаа биз дээ тэр үеэр/   “бүх зөвшөөрлийг нь эргүүлээд өгчихөө” гээд л хээв нэг залж байх юм. Эхнэр нь ялд унахаас айж байгаа нь тэр.

Яагаав 2006 оны бас нэг Өршөөлийн /эрүүгийн/ хуулиар гарсан 1200 гаран хоригдлуудын 20 гаран хувь эргээд хэн нэгийн алаад хэнгийн дээрэмдээд ахиж хохироогоод шорондоо орчихсон тууж л явна. Одоо тэгээд энэ нийгэмд хамгийн их муу зүйл хийж, гэмт хэрэг үйлдэж, татвараас зайлсхийсэн ч мөнгөтэй  бол гараад явчих тийм сүлжээ бий болчихож: Эх, захаасаа авахуулаад тийм байхаар яах боллж байна. Нэгэнт энэ дээр гарсан нөхдүүдийг “идэж уудаг, авилгач” гээд яриад байхаар тэд нэр нэгэнт ийм нэр дуулсан юм чинь гээд л улам их идэж ууж улам их авирлана.

Та нар санаж байна уу үгүй юу Төв аймагт  баригдаж байгаа “Морин нуур” билүү дээ дэлхийд томоохонд орох аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэж байгаа компани бас лобби хийгээд “Эргэн тойронд 400 км газарт үүнтэй төстэй үйл ажиллагаа болон, казино явуулах хориглоно манайх зөвхөн казино тоглуулна” гэсэн утга бүхий хууль Шаравдорж гишүүнээр санаачлуулаад тэр нь байнгын хорооны хурал дээр тэр заалтаа ч мэдэхгүй түмний булай болоо биз дээ.

Талийгаач асан Энэбиш гуйаг нас барсных нь дараа  Н.Энхбаяр “Над дээр 500 сая төгрөг авилгалд өгөхөөр ирсэн нэг хүн байгаа” гээд сүүлд нь “тэр хүн нь Энэбиш байсан юмаа гээд л нас барсан хойно нь хэлж байх. Гэтэл ингэж хэлүүлж байсан түүний хүү Мөнх-очир бил үү Баянзүрх дүүргийн засаг дарга байсан нэг нөхөр /одоо хотын ерөний менежер/ Н.Энхбаярын  час улаан фанат нь болчихсон явж байх жишээтэй:.: Нэр хүндтэй хүн л өршөөл гуйх эрхтэй. Хүний адаг болсон нөдүүдийг  хэн өршөөх юм бэ ? Яахав авилгал лобби хийгээд өршөөж болдог юмаа гэхэд өршөөсөн нөхдүүдийг нь сүүлд нь хэн ч өршөөхгүй.   

Улс төр мөр, хууль мууль тэндээ байдаг юм байгаа биз. Тогоон дотроо өнгийгөөд үзий л дээ өөрийнхөө шүү. Блог дотор нь пивочин гэж муу хэлүүлчихээд лав нэгнийгээ өршөөсөн тохиолдол гарч байсан юмдаг. Гомдож явсан нэг бус хэд хэдэн нөхөр “бусдад” өршөөгдсөн учраас “бултаараа” харилцаад  явж л байна. Өршөөллөглөг, уучиллаглаг байцгаая. /Обод/

 

Сэтгэгдэл:


блог доторх ойлголцол, өршөөл хэрэгтэй, тэр компани, хүмүүсийн нэрийг ил тавих хэрэгтэй, мэдээлэл хаалттай л бол хардах, гуйвуулах гэх мэт олон юм болноо доо.
Бичсэн: shine цаг: 15:50, 2008-02-22 | Холбоос | |


yeah
санаа нийлж бна хө
Бичсэн: Обдоо цаг: 15:16, 2008-02-22 | Холбоос | |


naad orshooliin huuliin tuhai TV-eer yarij baihiig sonsood unendee dur gutsaan. arai ch bas ulaan tsagandaa garchijee ene ulsuud. Huuli yosooroo bol orshoold bagtsan kompani, humuusiin neriig zarlaj bolohgui gesen. ter tusmaa l ug ni zarlah yostoi baimaarsan.
Бичсэн: lazulum цаг: 12:42, 2008-02-22 | Холбоос | |


тэндээ л юм байгааз
Бичсэн: yuki цаг: 12:38, 2008-02-22 | Холбоос | |


итс түү лэйт аположайз гээ л дуу байна гэж бодсон чинь...шаал өөр юм байна tongue

товч dont tell anyone
Бичсэн: Friska цаг: 12:26, 2008-02-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax